Эрхэмсэг оршихуй

Энгийнээс

~since 1996~
Онлайн дэлгүүр

Бидний тухай

Хөгжил Трейд ХХК

Монголын үндэсний бахархал болсон үйлдвэрлэгч компани

1996 онд анх үүсгэн байгуулагдсан Хөгжил Трейд ХХК нь Монгол Улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны салбарт тэргүүлэгчийн байр суурь эзэлсэн үндэсний хэмжээний компани юм. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш инноваци, чанар, нийгмийн хариуцлагыг үйл ажиллагааныхаа гол цөм болгон ажиллаж ирсэн бөгөөд өдгөө Монголын зах зээлд нэр хүндтэй, итгэл хүлээсэн брэндүүдийг амжилттай хөгжүүлж чадсан.

hero1Hover

2002 онд “Ариун” үйлдвэрийг үүсгэн байгуулсан нь Хөгжил Трейд ХХК-ийн хувьд шинэ хуудас болж, компанийн үйлдвэрлэлийн цар хүрээ, үйл ажиллагааны хүчин чадлыг шинэ түвшинд хүргэсэн юм. Ариун үйлдвэр нь өнөөдөр хуурай болон нойтон салфетка, ариун цэврийн цаас, гар арчигч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн 4 цехтэй бөгөөд нийт үйлдвэрлэлийн 60 хувь нь бүрэн автоматжсан технологид суурилдаг.

Эрхэм зорилго

comm2

Хэрэглэгчиддээ сэтгэлээ шингээсэн бүтээгдэхүүнээ хүргэж, зах зээлдээ хүндлэл хүлээсэн тэргүүн манлай өрсөлдөгч байна.

comm

Үнэт зүйлс

Х

Хамтын ажиллагаа

Бид багийн нэгдмэл зорилго, харилцан хүндэтгэл, үр дүнтэй хамтын ажиллагааг эрхэмлэж, өсөлт хөгжлийг бий болгодог.
Ө

Өөдрөг тэмүүлэл

Бид алсын хараатайгаар тасралтгүй хөгжиж, ирээдүйн үнэ цэнийг бүтээхийн төлөө тэмүүлдэг.
Г

Гоо зүй

Ёс зүй, шударга байдал, үлгэр дууриаллыг эрхэмлэн, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог.
Ж

Жаргалтай

Бид ажилтнуудын аз жаргалыг эрхэмлэн, хэрэглэгчдэдээ сэтгэл ханамж, баяр баясал өгөх бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ.
И

Итгэлтэй түншлэл

Харилцагч, нийлүүлэгчтэйгээ урт хугацааны найдвартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэдэг.
Л

Лидер

Салбартаа тэргүүлэх инноваци, манлайллыг дэмжиж, үлгэр жишээ тогтолцоог бий болгож ажилладаг.

Он цагийн хэлхээс

Өнгөрснөөс суралцаж,
Ирээдүйг бүтээе

Бидэнтэй холбогдох

Хөгжил Трейд ХХК

Утас:

(+976) 7012-0259

Имэйл:

info@khugjiltrade.mn

Хаяг:

Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байр /Говь үйлдвэрийн зүүн талд, Дэлгэр хотхоны урд байрлалтай/

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Хөгжил Трейд ХХК

Вэб сайтыг: Степпе Женесис ХХК